ТӨСӨВ: Дарга нарыг машинаар зөөхөд 68 тэрбум төгрөг ЗАРЦУУЛНА

-Дарга нарыг машинаар зөөхөд 68 тэрбум төгрөг тусгасны 30 тэрбумыг нь цагдаа, шүүхийн шийдвэрийнхэн зэрэг хуулийн салбарынханд зориулжээ-

...Албан тушаалтнуудын унааны лимитийн хувьд хамгийн дээд хэмжээгээр нь тогтоогоод санхүүжилт авдаг. Жишээ нь, байнгын хорооны даргын машины дээд лимит өдрийн 30 км. Ажил, гэр гэж явдаг учир энэ лимит хэтэрдэггүй. Гэтэл тэр баазынхан өдөр болгон 30 км явдаг гээд, тултал нь санхүүжилт авдаг. Паразиталдаг. Шалгалт явж байгаа. Жолооч нар нь 1.1 саяас 1.4 саяыг авдаг. Жолооч нарын цалингийн хөшүүргийг илүү цагаар ажилласан бол нэмж олгох байдлаар шийдчихсэн...