Хятад-Америкийн Худалдааны зөвлөлийн байгуулсан гэрээний хүрээнд хоёр тал мөн батлан хамгаалах, стратегийн ангилалд хамаарахгүй 30 тэрбум ам.долларын дүнтэй бараа бүтээгдэхүүний тарифын хувь хэмжээг бууруулахыг зорьж ажиллахаар санал нэгдсэн байна.
Үүнд хамруулах бараа бүтээгдэхүүнд АНУ-ын хөдөө аж ахуйн бараа, далайн бүтээгдэхүүн, мод, гоо сайхны бүтээгдэхүүн болон эмнэлгийн төхөөрөмж, БНХАУ-ын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тоглоом, баярын чимэглэл зэрэг өргөн хэрэглээний бараа багтахаар байгаа аж.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны харилцааг тогтворжуулах зорилгоор Дональд Трамп, Ши Жиньпин нар өнгөрсөн долоо хоногт Вашингтонд дээд хэмжээний уулзалт хийсний дараа дээрх тохиролцоонуудыг зарлалаа.
АНУ-ын нүүрсний олборлолтыг сэргээх нь Дональд Трампын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болоод байна. Тэрбээр зургаадугаар сард тус салбарыг дэмжихэд төсвөөс олон зуун сая ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн юм.
БНХАУ-ын бямба гарагт нийтэлсэн албан мэдээнд нүүрс худалдан авах тохиролцооны талаар тодорхой дурдаагүй ч хоёр талын худалдааны хэлэлцээрээр хүрсэн үр дүнг сайшаан бичжээ.
