НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шүүхээс ял сонслоо. Ингэснээр түүний төлөөлөх эрхийг хэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал хуулийн хүрээнд үүснэ. Хуульд зааснаар түүнийг НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөх хурал болох бөгөөд нөхөн сонгуулиар орны хүнийг сонгохоор заажээ.
Хэрвээ нөхөн сонгууль явагдвал Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын дарга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан нэр дэвших магадлалтай юм. Түүний хувьд 2024 оны Орон нутгийн сонгуульд Сүхбаатар дүүргийн 15 дугаар тойрогт нэр дэвшиж цөөн хэдэн хүний саналаар Бишээгийн Эрдэнэсүхийн ард орсон юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 76.2-т "Орон гарсан Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй" гэж заасан бөгөөд Б.Эрдэнэсүхийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жилийн хугацаа үлдсэн тул нөхөн сонгууль явуулах боломжтой гэсэн үг.
Энэ дагуу Сүхбаатар дүүргийн 15 дугаар тойрог, АН-аас сонгогдсон Б.Эрдэнэсүхийн оронд нийслэлийн ИТХ-д суух төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуулийн товыг хуулиараа 60 хоногийн дотор зарлах ёстой. Нөхөн сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт зарлан явуулах хуультай.
