Сэтгүүлч Ж.Мядагбадам "Нэг өдрийн дотор 8 байршилд газар эзэмших зөвшөөрөл авсан" гэх баримт, мэдээлэл гараад буй. Тэгвэл уг асуудалд тэрээр албан ёсны тайлбар өгчээ.
"Би төрийн албан хаагч биш, нийтийн албан тушаалтан биш. Би бол хувийн ХХК-ийн захирал. Лагерьтаа бараг жилийн дөрвөн улиралд амьдардаг. Анхны 1 газар дээрх гэрчилгээ маань 2019 онд гарч байсан. Үлдсэн газруудыг нь дараа нь худалдан авах замаар бөөгнүүлсэн юм. Алаг эрээн шарилжтай байсан тухайн газрыг арваад жил амьдрахдаа хачин гоё орчин бүрдүүлж тохижуулсан. Ийм зүйлээр дөрөөлж над руу дайрах гэж байгаа бол инээдэмтэй зүйл. Асуудлын тухайд, би өөр дээрээ худалдаж авч бөөгнүүлээд, татвар төлөх, кадастрын шаардлагуудыг хангах, хянан баталгаа хийлгэх зэргээр бүх үйлдлийг ном журмынх нь дагуу хоёр жил дамнаж хийсэн. Тэгээд сүүлд нь бүх бичиг баримтаа Сүхбаатар дүүргийн Газрын албанд 'ном журам'-аар нь өгсөн юм. Ингэж хууль журмаар нь явахад надад Х.Нямбаатар гэдэг хүний туслалцаа, хэрэг үнэхээр гарахгүй. Эхний жижиг газрыг маань яг тойруулаад хүмүүс газар авахаар нь би хоёр хүүгээ нэг дор амьдраг гэж бодоод, бас өөрийн нэр дээрээ гаргаж банкны барьцаанд тавих зэрэг зорилгоор худалдаж авсан. Иргэн хүн газар эзэмшиж болно, энд нууж хаах асуудал байхгүй."
